Үйлчилгээний нөхцөл

  • Сүүлд засварласан: Нэгдүгээр сарын 12, 2024
ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ :

Mbot.mn харилцагчийн автомат хариулагч систем нь “Чатбот” ХХК-ний албан ёсны үйлчилгээ бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцлийн зорилго нь хэрэглэгч уг системийн үйлчилгээг ашиглахад үүсэх талуудын эрх үүрэг, харилцааг зохицуулахад оршино.

Хэрэглэгч нь системд бүртгэл буюу account үүсгэсэн цагаас эхлээд хаагдах хүртэл энэхүү үйлчилгээний нөхцөл нь хүчин төгөлдөр үйлчилнэ

ХЭРЭГЛЭГЧИЙН АНХААРАХ ЗҮЙЛС

Mbot.mn систем нь Facebook Messenger, WeChat, Whatsapp, Telegram, Viber, Line зэрэг дэлхий нийтийн томоохон messenger платформуудтай холбогдон ажиллах боломжтой бөгөөд одоогийн байдлаар Facebook Messenger сувагтай холболт хийгдсэн. Хэрэглэгч нь өөрийн үүсгэсэн ботын тусламжтай түгээж буй мэдээлэл, яриа зэрэг нь зөвхөн тухайн хэрэглэгч болон messenger хэрэглэгчийн хоорондын мэдээлэл бөгөөд үүнд ямар нэг хуулийн хариуцлага хүлээхгүй.

Mbot.mn систем дээр үүссэн хэрэглэгчийн account, ботын мэдээлэл болон messenger хэрэглэгчийн яриа зэрэг бүхий л мэдээллийн нууцлалыг Mbot бүрэн хариуцах ба хуульд зааснаас бусад тохиолдолд гуравдагч этгээдэд задруулахгүй байх үүрэг хүлээнэ.

Хэрэглэгч нь өөрийн нэг account дээр нэг болон түүнээс дээш тооны бот үүсгэх боломжтой бөгөөд нэг ботод зөвхөн нэг болон хэд хэдэн Facebook хуудас холбох боломжтой.

Хэрэглэгч нь өөрийн үүсгэсэн ботыг зөвхөн өөрийн удирдах эрх бүхий admin эрхээр Facebook хуудастай холболт хийх боломжтой.

Системд үүсгэсэн ботоор дамжуулан хэрэглэгч нь messenger хэрэглэгчтэй харилцах явцад дараах хуулиар хориглогдсон үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Үүнд

Залилан мэхлэх шинжтэй, гүтгэсэн, бусдын нэр хүндэд халдсан, доромжилсон, мөн оюуны өмчийн эрхийг зөрчсөн мэдээлэл оруулах, түгээх Аливаа байгууллага ба хувь хүний нууцад хамаарах мэдээллийг зохих зөвшөөрөлгүйгээр нийтлэх

Messenger хэрэглэгчээс хувийн болон тухайн хүний санхүүгийн нууц мэдэээллийг зохих зөвшөөрөлгүйгээр шаардах

Монгол Улсын хууль журамд хориглосон аливаа үйлдэлийг хийх Сонгуулийн зориулалтаар ашиглахыг хориглоно.

Mbot.mn систем дээр хэрэглэгчийн үүсгэсэн бот нь тухайн холболт хийгдсэн Facebook Messenger платформтой мэдээлэл солилцох зарчмаар ажиллах тул Facebook Messenger платформын үйлчилгээний нөхцөл болон нууцлалын дүрэм журмыг чанд мөрдөн ажиллах үүрэгтэй.

Хэрэв хэрэглэгч нь тухайн Facebook Messenger платформын үйлчилгээний нөхцөлд үл нийцэх үйл ажиллагаа явуулсан тохиолдолд хэрэглэгчийн ботын үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авна.

Хэрэглэгч нь бусдад Mbot.mn системийн нэвтрэх нууц үг, хэрэглэгчийн мэдээллээ бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Уг үүргээ биелүүлээгүйн улмаас үүссэн хохирлыг хариуцахгүй болно.

Хэрэв хэрэглэгч өөрийн Account-ын нууцлалаа бусдад алдсан гэж үзвэл нууц үгээ солих эсвэл [email protected] болон 94080001 дугаарт яаралтай холбоо барина уу

ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ, ЦУЦЛАХ

Mbot.mn систем нь үнэ төлбөргүй ашиглах боломжуудыг хэрэглэгчдэд олгохоос гадна төлбөрт үйлчилгээний боломжуудыг мөн санал болгодог.

Төлбөрт боломжийг ашиглахын тулд хэрэглэгч нь тухайн бот дээрх төлбөрт үйлчилгээг идэвхжүүлж дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулах шаардлагатай.

Төлбөрт үйлчилгээний тариф нь Mbot.mn сайт дээр нээлттэй байх ба тухайн сарын хэрэглэгчийн тоо болон төлбөрт боломжоос хамаарч ялгаатай үнэтэй байна.

Хэрэглэгч нь өөрийн үүсгэсэн бот тус бүрээр төлбөрт үйлчилгээг идэвхжүүлэх боломжтой ба үйлчилгээний төлбөр нь бот тус бүрээр тооцож бодогдоно.


Тухайн сарын үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэл нь дараа сарын 1-ний өдөр автоматаар бодогдон хэрэглэгчийн бүртгэлтэй имэйлээр илгээгдэх бөгөөд төлбөрийг дараа сарын 20-ны дотор төлөх шаардлагатай. Хэрэв дараа сарын 20-ны дотор төлбөрөө төлөөгүй тохиолдол хэрэглэгчийн ботын төлбөрт үйлчилгээний боломжуудыг ашиглах боломжгүй болно.

Хэрэглэгч нь хүссэн үедээ төлбөрт үйлчилгээг цуцлах боломжтой ба энэ тохиолдолд төлбөрт үйлчилгээг цуцалсан өдөр хүртэлх төлбөрийн нэхэмжлэл хэрэглэгчид илгээгдэнэ.

Төлбөрт үйлчилгээг цуцалсан тохиолдолд төлбөрт боломжууд идэвхгүй болох ба үнэгүй боломжуудыг цаашид үргэлжлүүлэн ашиглах боломжтой байна.

МЕССЕНЖЕР ХОЛБОЛТ САЛГАХ, ЧАТБОТ УСТГАХ БОЛОН ACCOUNT ХААХ

Хэрэглэгч нь Facebook хуудаснаасаа ботын холболтоо хүссэн үедээ салгах, холбох боломжтой ба салгах тохиолдолд тухайн Facebook messenger-тэй холбоотой харилцан ярианы түүх, messenger хэрэглэгчийн мэдээлэл устах болно. Facebook хуудаснаасаа ботоо салгасны дараа өөр шинэ Facebook хуудас холбох боломжтой.

Хэрэглэгч нь өөрийн үүсгэсэн ботыг устгах боломжтой ба энэ тохиолдолд тухайн боттой холбоотой мессеж блок, харилцан яриа, хэрэглэгчийн дата зэрэг бүх мэдээлэл устана.

Хэрэв хэрэглэгчийн үүсгэсэн бот дээр төлөгдөөгүй төлбөрийн нэхэмжлэл байгаа тохиолдолд ботыг устгах боломжгүй.

Хэрэглэгч нь өөрийн Mbot.mn системийн account-ыг хаах боломжтой ба энэ тохиолдолд ботууд болон боттой холбоотой бүхий л мэдээлэл устана. Хэрэглэгчийн account дээр ямар нэг төлөгдөөгүй төлбөрийн нэхэмжлэл байгаа тохиолдолд account-ыг хаах боломжгүй.

БУСАД

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь үйл ажиллагааны шинэчлэлтээс хамаарч нэмэлт өөрчлөлт орох боломжтой ба хэрэв нэмэлт өөрчлөлт орох тохиолдолд үйлчилгээ авч буй бүх хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэнэ

logo logo
login

Бүртгэлгүй юу? Бүртгүүлэх

Бид танд чанартай үйлчилгээг хүргэхийн тулд күүки ашигладаг. Хэрэв та энэ сайтыг үргэлжлүүлэн ашиглавал та үүнийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм.   Ойлголоо