Нууцлалын бодлого

  • Сүүлд засварласан: Нэгдүгээр сарын 12, 2024
ЕРӨНХИЙ БОЛОН МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ :

Mbot.mn ухаалаг чатбот бүтээгч платформ (Цаашид “Систем” гэх) нь дараах тохиолдолд иргэн, хуулийн этгээд /цаашид “Хэрэглэгч” гэх/ болон тэдгээрийн Фэйсбүүк хуудасны хэрэглэгчийн /цаашид “Чатботын хэрэглэгч” гэх/ мэдээллийг цуглуулна. Үүнд:

Хэрэглэгч гэдэг нь Mbot.mn веб системд нэвтэрч бүртгэл үүсгэн өөрийн админ буюу удирдах эрхтэй Фэйсбүүк хуудсыг холбон чатботын хэрэглэгчдэд автоматаар хариулах чатботыг угсран үйлчилгээ үзүүлж буй хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ.

Чатбот хэрэглэгч гэдэг нь Хэрэглэгчийн холбосон Фэйсбүүк хуудасны “Send Message” товч болон бусад “Facebook Chat Plugin”-р дамжин автомат хариулагч чатботтой холбогдсон эцсийн хэрэглэгчдийг хэлнэ.
Хэрэглэгч нь Системд бүртгүүлэхдээ имэйл, овог, нэр, утасны дугаар болон нууц үгээ оруулах ба систем нь хэрэглэгчийн үүсгэсэн нууц үгийг хүний оролцоогүйгээр криптограф аргачлалаар шифрлэн өгөгдлийн баазад хадгалагдах ба тайлж унших боломжгүй байна.

Мөн Хэрэглэгч нь өөрийн Фэйсбүүк хуудсыг холбохын тулд Фэйсбүүк аккаунтаар нэвтрэх бөгөөд энэ үед систем нь Хэрэглэгчийн овог, нэр, имэйл, төрсөн огноо, хүйс нээлттэй тохиргоо бүхий мэдээлэл болон “Facebook App ID”, “Access Token” гэсэн хуудас холболт хийхэд шаардлагатай мэдээллийг хэрэглэгчийн зөвшөөрөлтэйгээр Фэйсбүүкээс авч хадгална.

Чатбот хэрэглэгч нь Хэрэглэгчийн бүтээсэн автомат хариулагч чатботтой холбогдон харилцаж эхэлснээр системд бүртгэгдэх ба овог, нэр, имэйл, утас, төрсөн өдөр, нас хүйс зэрэг зөвшөөрөгдсөн хувийн мэдээлэл болон “Facebook PSID” (Page Scoped ID) системд авч хадгална.

Хэрэглэгч нь Системийн төлбөр тооцоо болон онлайн шопын боломжуудыг ашиглах тохиолдолд байгууллагын гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар болон дансны мэдээллийг систем оруулж хадгалах шаардлагатай байдаг.

МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАХ НӨХЦӨЛ

Хэрэглэгч болон Чатбот хэрэглэгчийн системд оруулсан бүх мэдээлэл тус тусын өөрийн өмч байх ба Хэрэглэгч болон Чатботын хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр ашиглахгүй болно.
Хэрэглэгчийн хувьд:
Mbot.mn нь “cloud” үйлчилгээний төлбөр тооцоо болон захиалгын мэдээллийг шалгах, тэдгээртэй холбоотой мэдэгдэл илгээх, үйлчилгээний төлбөр төлөлт хийх (Хэрэглэгчийн зөвшөөрөлтэйгээр)
Хэрэглэгчтэй холбоотой харилцагчийн үйлчилгээ үзүүлэх (Хэрэглэгчийн зөвшөөрөлтэйгээр)
Хэрэглэгчтэй холбоотой техникийн засвар үйлчилгээ хийх (Хэрэглэгчийн зөвшөөрөлтэйгээр)
Хэрэглэгчид шинэ бүтээгдэхүүн болон хямдрал урамшууллын мэдээлэл хүргэх (Хэрэглэгчийн зөвшөөрөлтэйгээр)
Mbot.mn үйлчилгээний чанарыг сайжруулах, шинэ нэмэлт боломжуудыг зах зээлд нэвтрүүлэх зорилгоор хэрэглэгчийн чатботын болон чатботтой холбоотой мэдээллийг статистикийн аргачлалаар хувь хүн, хуулийн этгээдийн нууцлалгүй мэдээллийг авч ашиглах боломжтой.

Чатбот хэрэглэгчийн хувьд: Систем нь чатбот хэрэглэгчтэй харилцахын тулд тухайн чатбот хэрэглэгчийн “Facebook PSID”-г ашиглан мессеж илгээх
Хэрэглэгч өөрийн чатботын хэрэглэгчийн мэдээллийг ашиглан өөрийн бизнесийн талаарх мэдээлэл илгээх, бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний талаарх мэдээлэл илгээх (“Message Broadcasting” буюу Фэйсбүүкээс зөвшөөрсөн хүрээнд масс мессеж илгээнэ.)
Хэрэглэгч нь системээр дамжуулан өөрийн чатботын хэрэглэгч нартаа харилцагчийн үйлчилгээ болон бусад үйлчилгээ үзүүлэхэд ашиглана.

ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ БУСДАД ТҮГЭЭХ

Зөвхөн Монгол улсын хууль тогтоомжийн дагуу төрийн эрх бүхий байгууллагаас мэдээлэл гаргаж өгөх шаардлага ирсэн тохиолдолд

ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХАДГАЛАХ

Mbot.mn систем дээр үүсэх Хэрэглэгчийн бүртгэлийн мэдээлэл, чатботын мэдээлэл, Чатбот хэрэглэгчийн мэдээлэл, харилцан ярианы түүх болон бусад бүх хэрэглэгчийн болон чатбот хэрэглэгчийн мэдээлэл нь нууцлал аюулгүй байдлын өндөр төвшинд Hostinger дэх сервер дээр хадгалагдана.

Хэрэглэгч нь системд нэвтрэх нэр, нууц үгийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй. Нэвтрэх эрхээ бусдад алдсанаас үүдэлтэй Хэрэглэгчийн чатботод үүссэн аливаа хор, хохирлыг Mbot хариуцахгүй болно. Хэрэглэгчийн хандах эрхийг ашиглан мэдээлэлд нэвтрэх боломжгүй болохыг анхааруулж байна.

ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ УДИРДАХ

Хэрэглэгч өөрийн хувийн болон компанийн мэдээллээ системийн дашбоард дээрээс хүссэн үедээ өөрчлөх боломжтой. Хэрэв Хэрэглэгч өөрийн чатботыг Фэйсбүүк хуудаснаас салгасан тохиолдолд автомат хариулагч нь идэвхгүй болох ба дахин идвэхтэй болгох хүртэл системд мэдээлэл нь хадгалагдана.

Хэрэв Хэрэглэгч өөрийн чатботыг устгасан тохиолдолд чатбот болон чатботын хэрэглэгчийн мэдээллүүд системээс бүрэн устах ба дахин сэргээх боломжгүй байна.

Хэрэв Хэрэглэгч нь өөрийн бүртгэл мэдээллийг идэвхгүй болгосон бол дахин идэвхгүй болтол системд хадгалагдана.

Хэрэв Хэрэглэгч өөрийн бүртгэлийн мэдээллийг устгахыг хүссэн тохиолдолд [email protected] цахим шуудангийн хаягт хүсэлтээ илгээснээр бид ажлын 3-5 хоногийн дотор Mbot.mn системээс бүртгэлийн мэдээллийг устгаад мэдэгдэх болно.

НУУЦЛАЛЫН БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛТ

Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах эрхтэй. Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр Mbot.mn сайт дээр нийтэд нээлттэй нийтлэх бөгөөд Хэрэглэгч нь танилцах үүрэг хүлээнэ.

logo logo
login

Бүртгэлгүй юу? Бүртгүүлэх

Бид танд чанартай үйлчилгээг хүргэхийн тулд күүки ашигладаг. Хэрэв та энэ сайтыг үргэлжлүүлэн ашиглавал та үүнийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм.   Ойлголоо